АВСТРАЛИЧУУД ТҮЙМРЭЭ ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ГЕРМАНЧУУД ОРОСУУДАД ЯЛАГДСАНТАЙ ИЖИЛ

2020-02-03  

Австралийн нийслэл Канберра хотод түймрийн утаа болон тоос ихээр орж ирж, тус хот түймэрт ѳртѳх аюул ойртжээ. Хотын гол гол авто замыг түймрийн улмаас хаагаад буй юм байна. Угаалгын өрөөний угаалтуур, ванн болон хувин савандаа аль болох их ус нөөцлөх уриалгыг хотын удирдлагаас ард иргэддээ хандан гаргажээ.

Хэрвээ түймэр хот руу орж ирвэл нѳѳцѳлсѳн усаараа галаа унтрааж, өөрсдөө ч ундны болон хэрэглээний усаа давхар нѳѳцлѳх давуу талтай гэж тайлбарлалаа. Ѳнгѳрсѳн Баасан гарагт дэгдсэн гал түймэр одоогийн байдлаар нийслэлийн нийт талбайн 20 хувийг хамарч, 20 гаруй айл өрх шатжээ. Есдүгээр сараас хойш үргэжилсэн түймрийн улмаас Австралид хамгийн багадаа 33 хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэр оронгүй болжээ. Мөн 110 мянган дөрвөлжин километр талбай шатаж, нэг тэрбум хол давсан ан амьтад үхэж үрэгдээд байгаа аж.

Түймэр яагаад унтрахгүй байгааг Австралид зорчиж ирсэн Норов - Түймрээ унтрааж дийлэхгүй байгаад хувийн дүгнэлт хийсэн. Хүний эрхийг дээдэлдэг юм байна. Манай улстай адил дайчилдаг шинж алга. Ажлын цагаар гал түймрээ унтрааж, ажлын цаг дуусмагч талбайгаа орхидог юм билээ. Мѳн амралтын болон баяр ёслолын ѳдѳр гал түймэр унтраадаггүйг ажиглалаа.

Түймрийг цурманд оруулах асуудал алга. Австралийн түймрийг ажлын цагаар унтрааж дийлэхгүй бол шѳнѳдѳѳ улам дэгдэнэ. Тиймээс түймэр унтрахгүй 9 сар сунжирч байгаа нь аргагүй юм гэж ѳѳрийн зүгээс дүгнэж тайлбарлалаа. Энэ нь Германы цэргийн томоохон мэргэжилтэн;- Бид Дэлхийн хоёрдугаар дайнд яагаад ѳѳрсдѳѳсѳѳ дутуу Оросуудад ялагдлаа гэж үү? Бид ажлын цагаар байлдсан. Байлдаан бол нэг ёсны ажил. Харин Оросууд ажлын цагаар байлдаагүй. Тэд унтах, амрах цагаар гэнэдүүлэн довтолж байсан гэсэн тайлбартай ижил тѳстэй сонсогдлоо.

 

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?