АНГЛИ УЛС ЕВРОПЫН ХОЛБООГ ОРХИСОН НЬ ТҮВШИНБАЯР ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ АВСАНТАЙ ЗҮЙРЛЭМ АРД ТҮМНИЙ БАЯР БОЛЛОО

2020-02-03  

Европын холбоонд нэгдсэнээс хойш 47 жилийн дараа Англи улс Европын холбоог бүрмѳсѳн орхилоо. 2016 оны зургадугаар сард Европын Холбооноос гарах анхны бүх нийтийн хэлэлцүүлгийг ѳрнүүлж, англичуудын 52 хувь нь дэмжсэн. Түүнээс 9 сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сард Европын холбооноос гарах Английн Засгийн газрын албан ёсны тогтоолыг ард иргэд болон дэлхий нийтэд тунхаглан зарласан . Тэгснээрээ Хятад, Орос, Бразил, Энэтхэг зэрэг оронтой нэгдэж BREXIT-ийн суурийг тавьсан байдаг. Сүүлийн есѳн сар бол Европын холбооноос бүрмѳсѳн гарах шилжилтийн үе байв. Энэ бүхэн 2020 оны нэгдүгээр сарын 31-ээр тѳгсгѳл болсонтой холбогдуулан бүх нийтийн ѳргѳн цуглаан Англи даяар боллоо.

Хэдийгээр Англи улс Европын холбооноос гарсан ч Европын холбооны хууль дүрэм, хил гааль, нэгдсэн нэг зах зээл гээд шууд салгаж болгохгүй олон зүйлээр уяатай хэвээр. Европын холбооноос салах санаачилгыг анхлан Английн Хѳдѳлмѳрийн нам дэвшүүлж, түүнийг нь Тереза Мэй ерѳнхий сайд хүчилж, одоогийн ерѳнхий сайд тѳгсгѳлийг хийсэн байна. Brexit-тэй холбогдож, Европын Холбооноос гарснаар Англи улсын эдийн засагт хүндрэнэ гэж судлаачид дүгнэсэн ч, Англичууд ѳѳрийн замыг сонголоо.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?