Г.БУЯНДОРЖ: ПРОКУРОРУУД НАДААС 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АВИЛГА НЭХСЭН

2020-02-03  

                                                             / Буяндорж эхнэр Ариунаагийн хамт сумын наадам дээр/

 

Миний бие 1996 оноос хойш өнөөг хүртэл бизнесийн салбарт 25 жил ажиллаж байна. 25 жил ажиллахдаа 25 тэрбум тѳгрѳг алдсан нь прокоруудын үйл ажиллагаатай холбоотой. “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшин” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалтайгаар надаас бүлэглэн дээрэмдэж авсан. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалтай үйлдлийг онцлон хэлье. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор байсан прокурортой холбогдох гомдол ч бий. Миний хэргийг шалгах явцад хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан тул түүний санал болгосон буюу гэр бүлийн гишүүний өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.долларын урьдчилгаа, 90 мянган ам.долларыг хэрэг ашигтайгаар шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн. Гэрээ хийгдсэний дараа би мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн юм. Ингэж хэлснийхээ төлөө би Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар 5 удаа, 409 хоног буюу 1.2 жил цагдан хоригдсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж би 16 удаа шүүх хуралд орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан гэж Ноёд группийн ерѳнхийлѳгч, дуучин Ариунаагийн эр нѳхѳр Буяндорж хэвлэлийн бага хурал хийхдээ ( 2020 оны 02.03) мэдэгдлээ. Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж энэхүү мэдээлэл бүхий 65 хуудас материалыг Монгол улсын Ерѳнхийлѳгчийн ТГ-ын дарга З.Энхболдод гардуулж, уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийллээ. Г.Буяндорж ѳмнѳ нь авлига , албан тушаалын хэрэгт холбогдож , шар айраг, архины хуурамч шошго, онцгой албан татварын тэмдэгт оруулж ирсэн хэргээр цагдан хоригдож байсан түүхтэй. Тэрбээр дээрхи асуудлаар сүүлийн есөн жил хууль хяналтын байгууллагад шалгагдасны эцэст цагаадсан юм.

 

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?