ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХИЙГ ЭНЭ САРЫН 10-НЫГ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЛАА

2020-02-04  

 Хятад улс нийтдээ 362 иргэнээ коронавирусаар алдлаа. Тус вирус нь гадна орчин, шалбааг, тогтоол ус зэрэгт 5 хоног амьдрах тэсвэртэй бѳгѳѳд, тус цэгийн ойролцоо 15 минут зогссон хүнд халдварлах чадвартайг эрдэмтэд тогтоолоо. Тиймээс Хятад улс хѳл хориог улам чангалж, сургуулийн карантиныг дахин 14 хоногоор сунгалаа. Түүнчлэн иргэдээ заавал ажлын байрандаа очилгүй, боломжтойг нь гэрээсээ ажлаа эрхлэхийг даалгасан байна. Вирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйг эмч, судлаачид бүрэн анхааралдаа авч тѳрсний дараа бүх тѳрлийн шинжилгээг нялх хүүхдэд нь хийлээ. Үр хүүхэд нь эрүүл гарсанд эмч нар баярлаж, энэ баяртай мэдээг эхэд нь, түүнчлэн олон нийтэд түгээсэн байна. Эмч нар уйгагүй ажиллахын зэрэгцээ ѳвчтѳнийхээ сэтгэл санааг ѳргѳхѳд бүх талаар анхаарч байна. Тэд юу ч болоогүй мэт, палатанд үзлэг хийхдээ дуу аялж, инээмсэглэл тодруулж явна. -Ѳнцѳг бүрээс ѳвчтѳнийг ар араас нь зѳѳж авчирч байна. Ѳнѳѳдрѳѳс байдал сайжирч эхэллээ. Учир нь Хошэньшант эмнэлэг баригдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ эмнэлгийг ердѳѳ 10 хоногт барьсан гэж Ухань хотын Яаралтай тусламжийн ахлах сувилагч У Сяньпин тодотголоо. Одоогоор хотын хэмжээгээр бүх үйлдвэр заводыг зогсоосон. Концерт, уралдаан тэмцээнийг бүрмѳсѳн хорьсон. Олон байгууллагын үүд хаалгыг түр хугацаагаар хаасан ч, эмнэлэгтэй зэрэгцэн эрчтэй үйл ажиллагаа явуулж буй нэг л байгууллага үлдсэн. Тэр нь банк юм байна.

Э ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?