ТАТЬЯАНА ГОЛИКОВА( Ерѳнхий сайдын орлогч): ОРОС УЛС РУУ КОРОНАВИРУС ОРУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ГОЛ ЗОРИЛГО

2020-02-04  

Коронавирусын голомт Хубей мужид буй 133 иргэнээ Орос улс эх орондоо авчрах ажиллагааг зэхжээ. Оросын эмч, мэргэжлийн хяналтын баг ѳнѳѳдѳр Хятад улсын Ухань хотыг зорилоо. Эхний удаад нѳхцѳл байдлыг дүгнэнэ гэж эмч, эрдэмтэд, мэргэжилтний баг томилолтоо тодорхойллоо. -Ѳѳрийн иргэнээ Хятадаас авчрахаас гадна, Орост амьдарч буй Хятадын иргэдийг нутаг буцаах ажлыг ч зохион байгуулахаар зэхэж байна. Хилийн боомтуудыг бүгдийг нь хаана. Хятадаас Орос улс руу нэвтрэх ганцхан цэгийг үлдээнэ. Энэ бол Шереметево олон улсын нисэх онгоцны буудал. Энд үзлэг хяналтыг дээд зэрэгт аваачна. Бидний зорилго коронавирусыг Оросын хилийг давуулахгүй байхад оршино. Тѳмѳр замын тээврийг ч зогсоосон гэж Оросын ерѳнхий сайдын орлогч, Коронавирустай тэмцэх хорооны дарга Татьяана Голикова мэдээллээ. 

 

 

Эх сурвалж Риа Новости

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?