ХАР ТАМХИНЫ НАЙМААНЫ АРД ПРОКУРОР, ХУУЛИЙНХАН БАЙДАГ УУ?

2020-02-05  

“Улаан бал” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар оролцсон. Тэрээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьжээ.

Ш.Батбаяр: “Монголд хар тамхины мафи бий. Тэр чинээгээрээ мөнгө, бизнес болохоор том хүрээлэл хамардаг. Баригдаагүй маш олон хэрэглэгч, хангагч бий. Ямар мафи удирддагийг нь би мэдэхгүй. Маш нарийн зохион байгуулалттайгаар монгол залуусыг уруу татаж байгаа. Нэг хэсэг нь сурталчилж байгаа, нэг хэсэг нь зарж байгаа. Нэг хэсэг нь тэднийг хамгаалж байгаа. Хар тамхины наймаанд прокурор, хуулийнхон холбоотой. Гааль, хяналтынхан гээд бүхий л газрынхан орооцолдсон байх. Эрүүгийн цагдаагийнхан энэ төрлийн гэмт хэрэгтэй сайн тэмцэж байгаа. Гэхдээ одоо жижиг жараахай бус акулуудыг нь барих хэрэгтэй” хэмээжээ.

 

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?