ХҮНИЙ АМЬ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ГЭХ Б.МАХБАЛ СУЛЛАГДАХ УУ?

2020-02-05  

Б.Махбал нь Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байх үедээ ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байгаа. Түүнд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан суллах учиртай. Тиймээс Б.Махбалыг энэ ням гарагт суллагдахаар болоод байгаа талаарр зарим хэвлэлүүдээр тарж эхэллээ. Энэ талаар УЕПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад " Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа. Суллана гэдэг нь буруу ташаа мэдээлэл" " гэсэн юм.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
но-той:Хөөрхий нэг талынх нь 4 ч билүү 2 ч билүү хавираг нь дутуу яваа тэр эрхэм бие,сэтгэлийн зовиуртай жил гаруй явсан болж таарна. Хэн ч байсан дутуу ахвирагтай явахыг хүсэхгүй нь тодорхой. Болдог болоод боломж олдвол бүрэн хавилагтай болохийг хүэлгүй дээ 2020-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?