ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙГАА ИРГЭДИЙГ ХИЛИЙН БООМТ ДЭЭР ТУСГААРЛАХ ШААРДЛАГАТАЙ

2020-02-05  

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдаан дууссаны дараа хэлэлцсэн асуудлуудаа танилцууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:  Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийвэр гарсан. Тухайлбал, шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтууудын асуудал гарч буй. Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа. Нэг хүндрэлтэй асуудал нь эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авахаар байна. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй. Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллийн асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана. Энэ шийвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно.  Мөн улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн хуваарилах асуудлыг ч бид ярилаа. Үдээс хойш Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд  байдаг байгууллагын төлөөллүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна. Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын Онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм. Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд явж буй. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомт дээр тусгаарлах шаардлага байна. Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлаж байна. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах асуудлаа шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудал яригдсан. Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр Дарханд нэг иргэн тугаарласан байгаа бөгөөд коронавирус илэрсэн гэж батлагдаагүй. Хилийн боомтууд дээр гарах ажлын хэсэгт хил хамгаалах, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Онцгой байдлын газар гэх мэт 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэнд зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахаас гадна ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр аюулгүй байдлыг газар дээр нь шийднэ" гэлээ.  Мөн эмнэлгийн тухайд ямар нэг барилгыг шууд худалдаж авах боломжгүй тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг зэргийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас судалж, шийднэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. Урд хөрш рүү гарах иргэдийн урсгал татарсан ч орж ирж байгаа манай иргэд олширч байгаа аж. Өнөөдрийн байдлаар өдөрт 300 орчим иргэн эх орондоо ирж байгааг тэрбээр хэлээд "Хамгийн зардал бага, боломжит хувилбар нь аливаа төрийн эмнэлгийг энэ өвчинд зориулж тусгаарлах нь зүйтэй" хэмээлээ.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?