НДЕГ-ЫН ДАРГА АСАН Ц.УРТНАСАНГ СААТУУЛЛАА ГЭСЭН НЬ..

2020-02-06  

Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргын хамт саатууллаа. Шүүгчийн захирамжаар тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьж, мэдүүлэг авах болжээ. АН-ын дарга С.Эрдэнэ Нийгэм Хөдөлмөр Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Ц.Уртнасанг Нийгмийн Даатгалын Ерѳнхий Газрын даргаар томилсон байдаг.

Уртнасан нь НДЕГ-ын даргаар томилогдохын ѳмнѳ Ѳинѳговь аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. НДЕГ-ын дарга, санхүүгийн дарга нарыг барьж саатуулсан нь Ардчилсан Намын дарга С.Эрдэнийг хууль хяналтын байгууллага шалгах цаг ойртлоо гэсэн дохио байж болох . Ингэхэд УИХ Номтойбаярын араас С.Эрдэнийн халдашгүй бүрэн эрхийг чѳлѳѳлж, хууль хяналтын мэдэлд шилжүүлэх үү?

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Цаг өөр болсон гэж бодож байгаа шүү ард түмэн, Эрдэнэ гэдэг хүнийг заавал шалгаж нийгэмд яваад яригдаад байдаг түмэн асуулттай асуудлуудыг нэг талд нь гаргаж өгөөрэй 2020-02-06
Ljjj:Ugui shdeee gemgui hun shdee Erdene. Khuukiig ****lgah yostoi 2020-02-08
Uguishdeee:Hudlaa medee taraahaa bolimoor yum 2020-02-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?