ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛСООР ХЭРЭГ МАРТАГДАХ УУ ?

2020-02-06  

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Улмаар  2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Гэвч өнөөдрийн  шүүх хуралдаан гэрч, хохирогч болон хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулж, 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт товложээ. Гэвч гуравдугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаан болох уу ? Аль эсвэл дахин хойшлогдох уу ? Хурал хойшлогдсоор хэрэг мартагдах уу ? зэрэг асуулт иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд байна.

 

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
A:Энэ авгай ч анх жагсаал хийж шударга төр байгуулж, авилгаас ангижирсан нийгэм байгуулах, юу юу ч гээд цагдаатай хэрэлдээд гүйж явсан. ИХ гишүүн болонгуутай авилгал хийчихсэн. Ер нь одоо энэ эх оронч дүр эсгэсэн жагсаал хийсэн том том ярьсан гарууд энэ авгайн өрөөсөн дугуйнууд гэж боддог шүү би. 2020-02-07
123:Луйварчин авгай яллагдах болтугай 2020-02-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?