ЗАМЫН ҮҮДИЙН БООМТОД ВИРУС ИЛРҮҮЛЭГЧ ШИНЭ ТЕХНИК ШААРДЛАГАТАЙ

2020-02-06  

Урд хѳрштэй хил залгаа, хилийн хамгийн том боомт болох Замын -Үүд авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтэрч буй зорчигчдоос дэлгэрэнгүй хуудас бөглүүлж, уг нарийвчилсан мэдээллийг хот, аймаг, орон нутгийн холбогдох байгууллагад мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хилийн боомтод Монгол Улсын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд ѳндѳржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн эргэлтэнд ажиллаж байна. Дээрх албан хаагчдын хэрэгцээний ариутгалын бодис, нэг удаагийн амны хаалт , бээлий, хамгаалах хувцас зэрэг зайлшгүй шаардлагатай хэрэгсэл нь ердѳѳ л 3 хоногийн нѳѳцтэй үлдсэн байна. Үүний зэрэгцээ техникийг сайжруулах, дэвшилтэт технологид суурилсан лазер чиглүүлэгч бүхий дѳрвѳн цэгээс огтлолцуулан харж мэдрэх чадвартай суурин термокамер болон бусад шаардлагатай багаж хэрэгсэл дутагдаж байгааг шийдвэрлэж өгөхийг Замын үүдэд ажилласан Улсын Онцгой Байдлын Ерѳнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ариунбуянгаас хүслээ. Ариунбуян нь Замын Үүдэд томилолтоор ажиллаж, нѳхцѳл байдалтай газар дээр нь танилцсан юм.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
авлигачид:энэний хэрэг юу болсон? бас л замхарах уу? **** гэж 2020-02-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?