1.5 САЯ ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ИМПОРТООР ОРЖ ИРЖЭЭ

2020-02-07  

Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолжээ. Харин өнгөрсөн оны мөн үед 509.0 мянган амны хаалт импортолж байсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Харин хоёрдугаар сар гарсаар импорт огцом өсөж,  Монгол Улсад Турк, БНСУ зэрэг 7 улсаас 16 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байна. Түүнчлэн хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр, эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу улсын хилээр нэвтрүүлж байна. Мөн гаалийн байгууллага  тусламжаар ирж буй амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд анхаарч байна.

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?