АЛТАН ГАЛУУ АЛТААР ѲНДѲГЛѲХѲѲ ЗОГСООЛОО

2020-02-07  

Макао бол дэлхийн зугаацал цэнгэлийн орон. Энд Лисбао зэргийн 41 казино 24 цагийн турш зогсолтгүй ажилладаг. Шѳнѳ нь ѳдѳр шиг гэрэл гэгээтэй байж, мѳнгийг 24 цагийн турш зогсолтгүй хүүлдэг тийм л хот. Тиймээс Макаог алтаар ѳндѳглѳдѳг АЛТАН ГАЛУУ-тай зүйрлэх дуртай. Португалийн колони байх үеэс Макао нь Дэлхийн хамгийн том Казиногийн тѳв болж хѳгжсѳнийг Хятад улс ѳѳрийн харьяалалд авснаас хойш ч үргэлжлүүлж буй.

Харин коронавирусаас болж Алтан галуу алтаар ѳндѳглѳхѳѳ түр зогсоосон байна. Учир нь дэлхийн зугаа цэнгэлийн хамгийн том тѳв Макао бүх казиногоо 15 хоногийн турш хаах шийдвэр гаргалаа. - Макаод коронавирусаар ѳвчилсѳн байх магадлалтай арван тохиолдол илэрлээ. Тэр дунд дэлхийд томоохонд тооцогддог Галакси казиногийн нэгэн ажилтан бүртгэгдсэн байна. Тиймээс казиног хаах шийдвэр гаргахад хүрлээ.

Мэдээж энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Нэн түрүүнд Макаогийн иргэд, суурин амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндийг бид хамгаалах үүрэгтэй. Мѳнгѳ чухал. Иргэдийн эрүүл мэнд түүнээс ч чухал. Ингэж дэнсэлж үзээд дээрх шийдвэрийг гаргалаа гэж Макао Хотын дарга Ли Сэнг тайлбар хийлээ. -Алтан галуу амрах боллоо. Гэхдээ тийм ч удахгүй байх гэж найдаж байна. Коронавирусын асуудал цэгцэрнэ гэдэгт итгэж буй. Хятадын Засгийн газар шийдвэр гаргаж, хятад жуулчдын хѳл хорио тавигдах цаг удахгүй байх.

Тэр цагт бизнесээ эргэж сэргээнэ гэж Макаогийн Казиногийн байгууллагын зѳвлѳх ноён Оссолински мэдэгдлээ. Алтаар ѳдѳр бүр ѳндѳглѳдѳг АЛТАН ГАЛУУ-МАКАО -гийн нэг жилийн орлого нь 36 тэрбум ам.долларыг хол давдаг байна. Орлогын үзүүлэлтээрээ Дэлхийн Казиногийн тѳв гэгдэх Лас Вегасыг ч Макао хол орхисон байна.

 

 

Э.Отгоо

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?