ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ЗОГССОН Ч, БАРААНЫ ТЭЭВЭР ҮРГЭЛЖИЛСЭН ХЭВЭЭР

2020-02-10  

Эрээн хотод онцгой байдал зарласан гэж сошиалаар явж буй ч бидэнд мэдэгдэх зүйл алга. Замын үүдийн хилийн боомт ажиллаж буй. Зорчигч тээврийг зогсоосон. Гэвч бараа тээвэр үргэлжилж буй. Мэдээж барааны эргэлт харьцангуй багассан. Урагшаа бол нүүрс тээвэрлэсэн машин гарч буй. Мѳн бараа татаж буй тээврийн жолооч нар урд хилээс Монголын хил рүү орж ирж буй. Одоохондоо бараа таталт, нүүрсний тээвэрлэлтийг хараахан зогсоогоогүй. Саяхан Онцгой байдлын дарга Ариунбуян нисдэг тэрэг хѳлѳглѳн ирж газар дээр нь танилцаад буцсан гэж Замын үүдийн байцаагч Батжаргал Control.mn-ийн асуултанд хариулахдаа хэллээ. Замын үүд, Гашуун сухайтад тусгай томилолтоор ажилласа Ариунбуян:- Хил залгаа Хятад улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл дагуулсан олон хүчин зүйлийг ажиглалаа. Томилолтын дүнгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хорио цээр тогтоосон 3 дугаар сарын 2 хүртэл тээвэрлэлтийг зогсоох саналыг хэлэлцүүлнэ гэж Ариунбуян дарга сэтгүүлчдэд хандан хэлсэн байна. Энэ мэдээллээс үзвэл урагшаа хил давж, буцаж ирж буй нүүрс болон бусад бараа тээвэрлэж буй том оврын тээврийн машины жолооч нарыг ч хилийн хорионд оруулах нь бололтой. Энэ нь жолооч нарын болон ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай шийдвэр болох ч, монголын эдийн засагт сѳргѳѳр нѳлѳѳлнѳ гэж үзэж болно.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?