НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ЗОГСООЛОО

2020-02-10  

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр   хуралдсан. Хуралдаанаар нүүрсний тээврийг зогсоох нь зөв гэж үзлээ. Нүүрсний уурхайнуудад өнөөдрөөс ачилтыг зогсоосон гэх мэдээлэл орон нутгаас өгч байсан. Тэгвэл Улсын онцгой комисс ийнхүү нүүрсний экспортыг   гуравдугаар сарын 2-н хүртэл зогсоох нь зөв гэж шийдвэрлэлээ.  Нүүрсний экспорт улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гол эх үүсвэр байдаг. Энэ 2020 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоололтой. Өнгөрсөн 2019 онд мөн л 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч зургаа орчим сая тонныг дутуу борлуулсан байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?