БАТТУЛГА, ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР ГУРАВ ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭХ ЭСЭХИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ

2020-02-11  

Үндэсний Аюулгүй Байдлын Зѳвлѳл шинэ оны босгон дээр хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ гурван эрхэм дахин хуралдах боллоо. Сэдэв нь цагаан сарыг тэмдэглэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. -лсын онцгой комиссын ахлагч, Шадар сайд Ө.Энхтүвшин - Сар шинийн баяр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргахыг Улсын онцгой комиссын гишүүдийн саналын дагуу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Хамгийн гол нь хөл хөдөлгөөнийг хориглох учиртай. Бусад оронд хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс халдвар тархсан гэж үзэж байгаа. Тиймээс Монголын уламжлалт сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх асуудлыг холбох байгууллагаар шийдвэрлүүлье. Ерөнхийлөгч зарлиг гаргах болов уу. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шийдвэр гаргах үлдлээ гэж Улсын Онцгой Байдлын ахлагч, шадар сайд Ѳ.Энхтүвшин мэдэгдлээ.

 

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?