МОНГОЛ УЛС ХЭТЭРХИЙ ЗАДГАЙ БАЙНА. ДАРГА НАР АРД ТҮМНЭЭ БОДОХГҮЙ БАЙНА

2020-02-11  

БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд Монгол Улс 24 цагийн дотор хилээ бүрэн хаах ёстой хэмээн "Иргэдийн нэгдсэн холбоо"-ноос мэдээллээ.

Иргэн Г.Алтанцэцэг: "Монгол Улс өнөөдрийн байдлаар долоон боомтыг хаагаагүй. Дэлхийн олон орон хилээ хааж байхад манайх хилээ хаахгүй байгаа нь хэн нэгний даалгавар гэх хардлага төрж байна. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа хэдий ч хилээ хаагаагүй байгаа тохиолдолд бид тайван байж чадахгүй. Өнөөдөр бид Цагаан сар тэмдэглэх үгүйгээс илүү хилээ хаах талаар эхлээд шийдэх хэрэгтэй. Иргэд урьдчилсан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлсэн ч хил хаагаагүй байхад нэмэргүй. Иргэдийн үндэсний аюулгүй байдлаас илүү эрхтэй хил гааль гэж байх ёсгүй. Тиймээс 24 цагийн дотор улсын хилийг хаах ёстой. Хил хаасны дараа иргэн бүр анхааралтай байх боломжтой

Иргэн Ж.Батболд : "Дэлхийн улс орнууд голомтоос ирсэн хятад иргэдийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авч эрүүл гэж үсэн тохиолдолд нэвтрүүлж байна. Шинэ коронавирусийн далд үе 10 гаруй хоног байдаг. Хэрвээ улсын хилээр нэг хүн өвчний нууц үедээ ороод ирвэл яах вэ. Манай улс гуравхан сая хүн амтай. Зарим гаднын эрдэмтэд энэ өвчнийг биологийн зэвсэг гэж үзэж байна. Ийм мэдээлэл яваад байхад манай улс наймаагаа хийхийн тулд ард иргэдээ шууд эрсдэлд оруулах хэрэг үү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, төр засаг хилээ онгорхой байлгаснаараа иргэдээрээ шууд тоглож байна.

Иргэн Ж.Эрдэнэзаяа: "2019 оны байдлаар улсын хэмжээнд 70 мянга орчим хүн уушгины хатгаагаар өвчилсөн байна. Ханиад томуугийн дэгдэлт ийм их байхад тэр өвчин ороод ирвэл бид барьж тогтоож чадахгүй. Зарим боомтуудаар гадны иргэд орж ирж байна гэх мэдээлэл хүртэл сошиалаар явж байна. Монгол Улс бүх боомтоо хэсэгхэн хугацаанд хаагаад түр харах хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд жижиг зүйлээр шоу хийх хэрэггүй. Монгол Улс хэтэрхий задгай байна. Дарга нар ард түмнээ бодохгүй байна" хэмээлээ.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?