Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ ГОМДОЛГҮЙ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

2020-02-11  

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс   баривчилсан. Албаныхан хэргийн газраас эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хурааж, Т.Билэгжаргалаас биологийн дээж аван, шинжилгээнд хамруулахад мансуурсан болох нь албан ёсоор батлагджээ. Тиймээс түүнийг нэг сарын хугацаанд саатуулан шалгах хүсэлтийг шүүхэд хүргүүлсний дагуу шийдвэр гаргаж, Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байна. Мөн түүнд   гэр бүлийн хүчирхийллийн хэрэг давхар нээн шалгаж байна. Шалгалтын явцад, Т.Билэгжаргал нь хохирогчийн биед удаа дараа гэмтэл учруулан, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Түүнчлэн тэрбээр төрсөн ээжийгээ олон жилийн турш сэтгэлзүйн дарамтад оруулж, хохирогч зугтаж амьдардаг байсан тухай мэдээлэл байгаа хэдий ч түүний ээж Б нь гомдолгүй хэмээн удаа дараа тайлбар өгсөн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?