“УРТ ЦАГААН“-Н ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО

2020-02-11  

Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Энэ үеэр Н тус үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдэв. Уг барилгыг 30 иргэн, ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч 200 гаруй иргэн, ААН-д түрээсэлдэг байна. 

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: “Жуулчны гудамжинд байрлах "Урт цагаан" нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан. Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй,

Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэвч түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр олуулаа өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг.

Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно. Энэ обьект хотын төсөвт олигтой орлого оруулдаггүй. Тодруулбал, Нийслэлийн төсвөөс жилд "Урт цагаан"-д 450 орчим сая төгрөг гаргадаг ч буцаан олж байгаа орлого нь 500 орчим сая төгрөг." байна хэмээлээ.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зөвгөн:Одоо буулгах болсоон хөөрхий.Оронд нь сүндрэлсэн сайхан барилга бариад орох ч хэдхэн сарын ажил болж дээ.Дотор нь ажиллаж байгаа хүмүүс 8 сар тэсээд л шинэ саруулхан байранд орно шүү дээ. 2020-02-11
Урт цагаан:Хэвлэх үйлдвэрийн оронд Таван богд ХХК яг адил дизайнтай барилга барьсан. Уртцагааныг бас тэгэмээр юм. 2020-02-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?