ЦАХИЛГААН АВТОБУСЫГ ТУРШИЛТААР ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛНА

2020-02-12  

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна.“Yinlong Energy” компанийн Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн уг автобус нь Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн 36 хүний суудалтай дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж. Мөн -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 12 м урттай 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай аж. Түүнчлэн автобусны цонхнууд нь хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа найман халаагууртай, хяналтын таван камертай, зориулалтын гэрэлт самбар зэргийг байршуулсан байна. Уг цахилгаан автобусуудыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл  нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулахаар болжээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:америк 2030 он гэхэд байгалын хийнээс бүрэнтатгалзана гэнэ монгол байгалын хийнээс ялгардаг хорт хийнээс эрчим хүч гаргаж авах лаборторын 2020-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?