ЦАГААН САРЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ АЖЛЫН ӨДӨР БОЛГОХГҮЙ

2020-02-12  

Улсын онцгой комисс цагаан сарын баяр тэмдэглэхгүй байх саналыг өнгөрөгч Даваа гарагт Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Улмаар  Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлигийн төсөл боловсруулсан бөгөөд төсөлдөө цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох, мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгасан байна. Ингэснээр  өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн төслийг хүлээн авч, дэмжсэн  байна. Ингэснээр энэ жилийн тухайд цагаан сарын баярыг өмнөх жилүүдийнх шиг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар боллоо. Түүнчлэн Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно, Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү, харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэхийг Засгийн газрын зүгээс уриалсаар байна хэмээн Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг  мэдээллээ.

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХИШГЭЭ:ЦАГАА ОЛСОН ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ. ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРОН ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД МАШ ЗӨВ. 2020-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?