ЛУ БОЛД: МАНАН БҮЛЭГЛЭЛ ДАГЖИН ЧИЧИРЧ БАЙНА

2020-02-12  

УИХ-ын гишүүн Шинэ намын дарга Батзандангийн Хятадуудтай нууц уулзалт хийж газрын тосны хамтарсан компани байгуулсан байна гэх бичлэг цахим орчинд тараад байгаа билээ. Энэ талаар УИХ-гишүүн Ж.Батзандан болон Шинэ намын зөвлөл мэдэгдэл хийлээ.

УИХ гишүүн Лу.Болд: Цахим орчинд тархаад буй уг бичлэг нь зохион байгуулалттай биднийг гүтгэн доромжилж унагаах гэсэн оролдлого. Манан бүлэглэл дагжин чичирч байна. Нэрний тоглолт хийж байна. Амарсайхантай аюулгүй уулзаад гэдэг нь хотын дарга С.Амарсайхан уу ? аль эсвэл газрын тосны дарга Амарсайхан уу ? гэж харагдуулахаар зохиосон. УИХ гишүүд 2017 онд Хөх хотруу явах томилолт авсан тэр үеийн дүрснүүдийг эвлүүлсэн байна. Тэр үеийн баримт байгаа.

УИХ гишүүн Ж.Батзандан: энэхүү зохиомол бичлэг дээр Ж.Батзандан гэдэг хүн Хотын дарга С.Амарсайхантай уулзсан мэт харагдуулж байна. Миний бие нь С.Амарсайхан гэдэг хүнтэй нэг ч удаа хоол идэж үзээгүй. Газрын тосны дэд дарга н.Раднаасүрэн гэдэг хүн гурван жилийн өмнө ажлаа өгсөн байна. Энэ зохиомжит бичлэг нь гурван жилийн өмнөх зохиомол бичлэг болж таарч байна.  Би Манан бүлэглэлд их гэм хийсэн хүн. Учир нь Манан бүлэглэл Эрдэнэтийн 49%, Асгатын мөнгөний ордыг дээрэмдэх гэж байхад нь миний бие хуулийн төсөл өргөн барьснаар  Манан бүлэглэлийн дээрэм зогссон.  Энэ мэтчилэн тэдний оффшор, дээрэм, хулгай хийх зэрэгт саад учруулж байгаа учраас намайг хорсон занаж Шинэ намын нэр хүндийг унагааж Ж.Батзанданг улс төрөөс зайлуулах  гэж оролдож байна. Энэхүү явуулга газар авахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :МАНАН бүлэглэл чичирээгүй Манай БОЛД БАТЗАНДАН хоёр бүүр дагжин чичирч байна. Булхай нь булайтайгаа илэрчихгээд хаашаа харна тэр зүг рүүгээ нохой шиг боорлож байна. Одоо МАНАН гэдэг үг моданаас гарсан шүү Шинэ сэдэв шинэ НЭР томьёо олохгүй бол танай 2 ын зарласан хэвлэлийн хуралд ирэх сэтгүүлч байхгүй болох нь 2020-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?