КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ГЭХ МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

2020-02-12  

БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт  коронавирусын халдвартай хэмээн сэжиглэгдэн  эмчлүүлж байсан Х овогтой Б гэх монгол эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зугтаж  БНСУ-ын Сөүл хотод очсон гэх мэдээлэл тараад байна.  26 настай эмэгтэй Сөүл хотод очоод сураггүй алга болсон байна. Тиймээс  эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яамаар дамжуулан Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбож өгөхийг хүссэн байна.

Монгол Улсын Х овогтой Б нь  БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутан бөгөөд БНХАУ-аас Солонгосоор дамжин эх орсондоо ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжлүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон талаар БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутны холбооноос мэдээллээ.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?