БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавирусын халдвартай хэмээн сэжиглэгдэн эмчлүүлж байсан Х овогтой Б гэх монгол эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зугтаж БНСУ-ын Сөүл хотод очсон гэх мэдээлэл тараад байна. 26 настай эмэгтэй Сөүл хотод очоод сураггүй алга болсон байна. Тиймээс эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа бөгөөд БНСУ-ын Засгийн газар БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яамаар дамжуулан Монголд байгаа ар гэрийнхэнтэй нь холбож өгөхийг хүссэн байна.
Монгол Улсын Х овогтой Б нь БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутан бөгөөд БНХАУ-аас Солонгосоор дамжин эх орсондоо ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжлүүлэхэд шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдваргүй болох нь шинжилгээгээр тогтоогдсон талаар БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутны холбооноос мэдээллээ.
О.Гоо-Оюун