Нэгэн хоолны газрын хаалгаар цувж орж ирцгээлээ . Эхлээд орж ирсэн АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа хар ѳнгийн ѳдѳн куртка, ягаан ѳнгийн ноолууран малгайгаар дэгжирхсэн байв.
АН-ын дарга C.Эрдэнэ толгой нүцгэн, костюм пиджак, зангиа зүүж, хар ѳнгийн урт пельник ѳмссѳн харагдав. Тэр ѳмнѳѳ Дэлгэрмаа, ардаа Баярсайханыг дагуулсаар орж ирэв.
МАХН--ын багийн толгойд эдийн засагч Баярхүү тод шар ѳнгийн ѳдѳн куртка ѳмсѳн АН-ыг дарга нарын араас залган орж ирсэн.
Түүний араас бүрх малгай духдуулсан , мѳн л одон курткаар гоёсон МАХН-ын дарга Н.Энхбаяр заларлаа.
Даргынхаа араас орж ирсэн МАХН-ын ген/ сек Б.Тулга, нарийн бичгийн дарга Эрдэнэжамья нар нимгэн хувцастай, баяр баясгалан тодруулсаар үүдний хэсгийг ѳнгѳрлѳѳ. Тэд гар утсаа унтрааж, ѳѳр хоорондоо чѳлѳѳтэй ярилцах газрыг сонгосон нь олны дуранд ѳртсѳн байна. Намын байранд, тѳрийн ордонд уулзах нь утас, яриа чагнах тѳхѳѳрѳмж тавьсан байх магадлалтай гэж болгоомжилжээ.
Ц.Хишгээ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна