ЦАЙ ВЭНЬРУЙ: ХЭТ ДЭВЭРГЭСЭН, ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭГ БИД ДЭМЖИХГҮЙ

2020-02-13  

Хятадын Засгийн газар, ард түмэн одоо халдварт өвчинтэй тэмцэхээр бүх хүчээ дайчилж байна. Си Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлж буй ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг хийснээр улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Эдгээрээс маш олон арга хэмжээ “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн шаардлага болон ДЭМБ-ын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Тухайлбал, вирусний эсрэг вакцин гаргаж авах судалгааг эхлүүлсэн бөгөөд шинэ тусгаарлах эмнэлгийн барилгын ажил хэдийн дуусаж эмнэлэг ашиглалтад ороод байна. Халдвар авсан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу 2% байна. Энэ магадлал Эбола, H1N1 вирус, Амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS, Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS зэрэг халдварт өвчинтэй харьцуулахад харьцангуй бага аж.

Одоогоор эдгэрсэн тохиолдол нас барсан тохиолдлоос, батлагдсан тохиолдол сэжигтэй тохиолдлоос илт их болж эхэлсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөж сайнаар эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид өвчний тархалттай тэмцэхээр итгэлээ бэхжүүлэх, хамтдаа бэрхшээлийг давах, шинжлэх ухаанд үндэслэж урьдчилан сэргийлэх, оновчтой бодлого хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг баримталж байна. Бид вирусний тархалтын эсрэг цаг хугацаатай уралдаж байна. Хятад улсад Си Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн удирдлага, том асуудлыг социалист тогтолцооны төвлөрсөн хүчээр шийддэг байдал, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын өндөр хөгжил, бүх ард түмний эв нэгдэл, олон түмний эр зоригоор урагшилдаг оюун санаа зэрэг давуу тал бий. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар мөн нөөц бололцоо ч байгаа. Энэ ганцаардмал дайн огтоос биш. Халдварт өвчинтэй тэмцэх дайнд олон улс бидэнтэй хамт байна. Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг харуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирлээ. Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусний генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс оронтой цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцаж, талуудын анхаарч буй асуудалд идэвхтэй хариу өгч, олон улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадаас бусад оронд гарсан тархалтын нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Мөн Монгол Улсад халдварын тохиолдол илрээгүй байгаад баяртай байна. Энэ бүхэн Хятадын тал өвчний тархалтыг хянах, дэлхийн ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө маш их хичээл зүтгэл гарган, хамгийн хатуу арга хэмжээ авсныг илтгэж байна

 

Эх сурвалж: Хятадын ЭСЯ-ны сайтаас

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?