Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Зарлигт коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх чиглэл өгсөн. Иймд Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2020.02.13-ны өдрөөс буюу эхлэн "Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсүгэй" гэсэн тогтоол гарсан. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комисс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалт бүхий тогтоол гарсан талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн.
Э.Сувдаа