О.БААСАНХҮҮ: ИРГЭД ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ХАМААРЧ ОРЛОГОО АЛДАЖ БАЙНА

2020-02-13  

Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Үүнийг буруу гэж хэлэхгүй. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Ѳѳрѳѳр хэлбэл гэр бүл дотроо л зохицох хэрэгтэй. Карантин, хорио дэглэмээр цагаан сарыг хязгаарлачихлаа. Үүний хор холбогдол гэх зүйл алга. Харин карантинаас болоод ѳѳр асуудал үүсч буйд Монголын тѳр анхаарал тавих цаг болжээ. Манай улсад цалингийн болон бизнесийн зээлтэй олон иргэн бий. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүүднэ. Иймд энэ зээлийн хүүг түр зогсоох саналыг Ерѳнхийлѳгч, ерѳнхий сайд нарт дэвшүүллээ. Улс орон онцгой байдлын нѳхцѳл байдалд тулж байна. Зөвхөн онцгой нөхцөл байдал тогтсон, давагдашгүй хүчин зүйл бий болсон энэ цаг үед банкнаас авсан иргэдийн зээлийн хүүг түр зогсоох хэрэгтэй. Баасанхүү ийм байр сууринаас Монголын Тѳр, Засгийн тэргүүнүүдэд албан тоотоор хандлаа. 

 

 

Ц.Хишгээ

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?