ГАДААДЫН ИРГЭДИЙГ МОНГОЛ УЛСЫН БҮХ БООМТООР ОРЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОЛОО

2020-02-13  

Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор /агаарын, төмөр замын, автозамын /хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсныг Засгийн Газрын хэвлэлийн албаны дарга Ганзориг мэдээллээ. Мөн энэ оны 3-р сарын 2 -ныг хүртэл Монгол Улсын иргэдийг Хятад улс руу зорчихыг хориглолоо. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ оруулж байсныг бүрэн зогсоосон.

Тийм учраас Хятад улсаас эх орондоо буцах иргэдийг 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Харин Солонгос, Япон, Европоос ирэх гадаадын иргэдийг Монгол улс руу хил нэвтрүүлэх юм байна. Гэхдээ гадаадын улс орон ч Хятадтай хил залгаа, сэжигтэй улс оронд иргэдээ зорчихгүй байхыг зѳвлѳсѳн байна.

 

 

Ц.Хишгээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?