2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Ингэснээр БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байна. Өөрөөр хэлбэл хил 100 хувь хаагдсан гэж хэлж болно. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.
Э.Сувдаа