ЦАХИМ ЗОЛГОЛТОД УРИАЛЖ БАЙНА

2020-02-14  

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Засгийн газраас Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж, гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөөд буй. Тэгвэл 10 хоногийн дараа тохиох гэж буй сар шинийн баяраар ахмад настнуудтайгаа цахимаар золгох уриалгыг Монголбанк болон зарим байгууллага дэвшүүлээд байна.  Тухайлбал, Монголбанк болон Монголын банкны холбооноос халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг өндөр настууддаа зөвөөр ойлгуулж, баярын өдрүүдэд гадагшаа гаралгүй, ах дүү найз нөхөдтэйгээ цахимаар болон утсаар амар мэндээ мэдэлцэж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалжээ.

Түүнчлэн "Оюу толгой" компани мөн эх нялхас, азай буурал болон өөрсдийгөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийт ард иргэддээ #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, сар шинэдээ “цахимаар” золгохыг уриалсан байна.
 
 
Эх сурвалж: Монгол Банк
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?