Хятадад коронавирус, Монголд сонгуулийн уур амьсгал газар авлаа. Монгол улсын ерѳнхийлѳгчийн тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа сайн дураараа ѳгч, УИХ-ын сонгуулийн марафонд "амиа бодон" оролцох болсноо зарласан. Тэр намын даргын "амнаас унах" үгийг хэлснийг Control.mn ѳмнѳх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл хуулийн байгууллагаас АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсанаа мэдэгдлээ. Ѳмнѳх долоо хоногт АН-ын улс тѳрийн бодлогын газрын дарга, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Уртнасан, АН-ын санхүүгийн дарга Чулуунчимэг ( НДЕГ-ын ерѳнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан) нарыг хууль хяналтынхан барьж саатуулсан. Тэгвэл энэ "гал" АН-ын дарга, ѳмнѳ нь Нийгмийн Хамгаалал, Хѳдѳлмѳрийн Яамны сайд, Нийгмийн даатгалын Газрын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн хѳл, гарыг нь "хайрч" эхэллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ ѳдий болтол Уртнасан болон Чулуунчимэгийн баривчилгааны талаар байр сууриа илэрхийлээгүй. Одоо түүнийг баривчлах дээр туллаа.
Ц.Хишгээ