АВЛИГЫН ХЭРГИЙГ ИЛЧИЛСЭН ХҮНД НИЙТ МӨНГӨНИЙХ НЬ 10 ХУВИЙГ ОЛГОНО

2020-02-14  

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский авлигатай тэмцэх хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өчигдөр баталсан тухай мэдээллээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн сард парламент дэмжсэн юм. Ингэснээр хуулийн дагуу авлигын хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд нийт авлигын мөнгөнийх нь 10 хувийг шагнал болгож олгох юм байна. Гэхдээ мэдээлсэн авлигын доод хэмжээ нь Украиний хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 5000 дахин өндөр байх шаардлагатай. Тооцож үзвэл 10 сая гривна буюу $410,000 орчим болно. Тэгэхээр авлигын хэргийг илчилсэн иргэн хамгийн багадаа $41,000-ийн урамшуулал авах боломжтой гэсэн үг. Шинэ хуульд мэдээлэл дамжуулагчийг хамгаалах заалтыг тусгаж өгчээ. Харин авлигын хэргийн талаар худал баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хүн хариуцлага хүлээх аж. Иргэд олсон мэдээллээ тухайн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, иргэний байгууллага, үйлдвэрчний эвлэл, Үндэсний Авлигатай Тэмцэх Газарт өгөх боломжтой. Үүний дагуу хариуцсан газар нь шалгалт хийгээд урьдчилсан дүгнэлтийг 10 хоногийн дотор мэдээлэгчид хэлэх ёстой. Дараа нь тухайн байгууллага дотроо шалгалт явуулах, эсвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Мөрдөн шалгах ажил 30 өдөр, шаардлагатай тохиолдолд 60 өдөр хүртэл үргэлжилнэ. Үүний дараа шүүхийн байгууллага хэргийг хянаад, мэдээлэл өгсөн хүнд шагнал өгөх эсэхийг шийдэх аж.

 

 

Эх сурвалж: Kyivpost, Radio Free Europe /Radio Liberty

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:mongold ilchilsen hund yal ugnu gesen bizdee.. 2020-02-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?