АФРИК ТИВД КОРОНАВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2020-02-15  

Египет улсад ирсэн гадаадын иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тусгаарлах арга хэмжээ авсан тухай тус улсын эрүүл мэндийн яам Баасан гарагт зарлажээ. Өвчтөн ямар улсын иргэн болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлж, цааш тархахаас сэргийлэх арга хэмжээг авснаа Египетийн эрх баригчид мэдэгджээ. Өвчтөнөөс одоогоор халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Ингэснээр Африк тивд анхны коронавирусийн халдвар бүртгэгдэж байна. Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус Африк тивд тархвал тус тивийн ядуу буурай хөгжилтэй орнуудад томоохон гамшиг нүүрлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?