ЧОЙЖАМЦ:ЭНЭ ЖИЛ ДЭЭДСҮҮДЭД ХАТУУ ЖИЛ БОЛНО

2020-02-15  

Цагаан сар бол монголчуудын эвлэрэл зохицол, жаргалтай сайхан амьдралын энх зонхи нь байдаг. Гарч буй хулгана жил хөгшчүүдэд гайгүй, залууст хатуу, нялхаст анхаарууштай жил гэж зурагдсан. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна. Жилийн дунд үедээ бороо хур багатай байх ч сүүл үеээсээ хуртай байх тул тариа ногооноо бүтэн авч чадна. Мал сүргийн сайн анхаарах жил. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй. Дэлхий даяар аймшигтай ханиад, томуу гарч. 700 жилийн тэртээ судар дээр сарьсан багваахай нь зураг тавиад энэ амьтнаас үүссэн хижиг өвчин гарна гэсэн байдаг. Энэ үеэд ямар уншлага уншиж, ямар үрэл хийх, эм уух, утлага хийх гээд заавар байдаг. Зөв зүйлийг алгаа хавсран зөвшөөрөх хэрэгтэй. Засаг төрийн шийдвэрийг дагаж, гурван сая хүний нэг шүү дээ гээд бусдыг бодож, анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй. Ийм цаг үе ирж ханиад томуу гарна гэж хэлсэн ихэс дээдэс, хувилгаан хутагт, далдын мэдлэгтнүүдийн номууд дотор заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийж ард түмэнд зүүлгэх нь бидний ажил. Бид ийм ажил хийдэг. Бид зааврын дагуу хөдөлж байгаа. Бидэнтэй ижил шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүст арцаар утах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ. Ард түмний шалгарсан аргыг бүгдийн нь хийж үзэх хэрэгтэй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Balinch:Ene teneg nomgui shunaliig ****uulaachee 2020-02-15
naiman jin :vrlee hezee taraah ve. 2020-02-17
Зочин:Үхэж хэвтсэн шар хувалз вэ 2020-02-17
Би л байна:Ах лам өөрөө өртчихөв. "Ногоон нүдэн лам" уншуул. 2020-02-19
Hhhhhh:Tsagaan sariig horiod durguitsevuu 2020-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?