АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2020-02-17  

2020.02.15-16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн байна.

  • 2020.02.16-ны өдрийн 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй /30 орчим насны эмэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРЭМ ЮМ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?