Л.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮН EXCLUSIVE КОМПАНИЙН ЗАХИРАЛ Г.МАЙЦЭЦЭГТЭЙ 60 САЯЫН ЗЭЭЛИЙН МАРГААН ҮҮСГЭЖЭЭ

2020-02-17  

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт барьцаагүй, хүүгүй 60 сая төгрөгийн зээл өгсөн байна. Гэвч зээлээ өнөөдрийгхүртэл авч чадахгүй байгаа тухайгаа өөрийн нүүр номондоо “ХҮНИЙ ИТГЭЛИЙГ АЛДАХ МӨНГӨ АЛДАХААС ХЭЦҮҮ …” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ. Тэрбээр бичихдээ ” Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч Exclusive компанийн захирал Г.Майцэцэгт 2018 оны 5 дугаар сард 6 сарын хугацаатай, хүүгүй 60 сая төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн боловч зээлээ төлөлгүй 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөдөр сошил сүлжээнд мөнгөө шүүхээр нэхэмжлэлээ гэж нилээн их дайрч, доромжиллоо. Хэрэв энэхүү санхүүжилт хэрэгтэй эзэндээ очсон бол, жинхэнэ утгаар нь ашигласан бол бага ч гэсэн амжилт олж болох байсан. Энэ хүн төрсөн нутагт чинь үйлдвэр барина, зөндөө их ажлын байр гаргана, туслаач, дэмжээч гэж олон өдөр шалж их ээрсэн дээ. Хувиасаа хүүгүй, барьцааг нь авалгүй мөнгө зээлдүүлчихээд, зээлүүлсэн хүндээ муу хэлүүлээд суудаг над шиг тэнэг хүн хорвоод ховор биз. Алдсан хүн арван тамтай гэдэг. Холбогдох хуулийн дагуу зээлийн гэрээ хийж хоёр тал тамга гарын үсгээр баталгаажуулсан учраас нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Манай нутгийнхан “Хөх сувд” брэндийн хувцасны үйлдвэртэй болох юм байна, ядаж сурагчийн дүрэмт хувцасаа аймагтаа үйлдвэрлэх боломж нээгдэх юм байна гэсэн сайхан итгэлээ алдсан. Хүний итгэлийг алдахгүй байх нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Өнөөдөр ЖДҮ-ийн зээл жилийн 3-8 хувийн хүүтэй. Гэрээнд тусгагдсан 0,5 хувийн алдангаа тооцолгүйгээр зүгээр л анх байгуулсан оёдлын цех, тоног төхөөрөмжөө ажилтай, орлоготой болно гэж итгэж найдаж байсан нутгийн оёдолчдод хүлээлгэж өг. Тэгвэл өр цайрна.

Хүний итгэлийг алдах мөнгө алдахаас хэцүү …” хэмээгээд дараах зурагтай нийтэлсэн байна.

10-1 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

11 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

12-2 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

13 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

14 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

Харин Exclusive компанийн захирал Г.Майцэцэг твиттер хуудсандаа дараах тайлбаруудыг хийсэн байгаа юм.

Screenshot-2020-02-15-09.50.43 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.50.55 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.51.14 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.51.27 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.51.34 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.51.38 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ Screenshot-2020-02-15-09.51.44 Л.Энх-Амгалан гишүүн Exclusive компанийн захирал Г.Майцэцэгтэй 60 саяын зээлийн маргаан үүсгэжээ

 

Эх сурвалж: up down

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Авсан бол өгч сурах л хэрэгтэй 2020-02-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?