“Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан аж. Улмаар уг хэрэг явдлыг хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил даван сураггүй болсон билээ. АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ.
Э.Сувдаа