1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭНД 96480 ТѲГРѲГ ОЛГОНО

2020-02-18  

Тѳрийн ѳмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар энэ тухай мэдээлэл өгѳхдѳѳ:- Нэгж хувьцаанд 90 төгрөг олгоно. 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдоно. Иргэдийн ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор олгоно гэж мэдэгдлээ. Тэгэхлээр Монголын иргэд энэ оны сонгуулийн ѳмнѳ ногдол ашгаа хүртэж эхлэх нь. Үүнийг эрх баригч намын зүгээс сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн шийдвэр боллоо гэж улс тѳр судлаачид үзэж байна.

 

Ц.Хишгээ

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?