VR-ИЙН ТУСЛАМЖТАЙ ТАЛИЙГААЧТАЙ УУЛЗАХ БОЛОМЖТОЙ

2020-02-20  

Өмнөд Солонгосын Жан Жи Сун гэх нэгэн эмэгтэйн охин 2016 онд цус багадах өвчнөөр нас барсан байна. Гэвч виртуал бодит байдлын инженерүүд болон хөгжүүлэгчид охиныг дөрвөн жилийн дараа "амилуулжээ". Жан Жи Сун бүсгүй охинтойгоо ярилцаж чадсанаас гадна, гараас нь барьж, төрсөн өдрийг нь лаа үлээлгэн тэмдэглэсэн байна. Энэ сэтгэл хөдөлгөм мөчийг “Би чамтай уулзсан” хэмээх баримтат киногоор үзүүлжээ. Уг  технологийг ашиглаж буй виви студийн  захирал Лее Хен Суг хэлэхдээ  нас барсан хүмүүсийг тоон ертөнцөд “амилуулах нь” төрөл төрөгсдийнх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг гэнэтийн үр дагаварт хүргэж болзошгүй бөгөөд энэхүү кино нь VR технологийг ёс зүйтэй ашиглах тухай асуудлыг дахин хөндөх байх хэмээжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?