“Korean air”-иар ирсэн зорчигчдын хариу бүгд сөрөг гарсан талаар өнөөдөр ХӨСҮТ-ээс мэдээллээ. БНСУ-ын “Korean air” агаарын тээврийн Сөүл-Улаанбаатар чиглэл дэх 2020.02.22-ны өдрийн нислэгээс гурван иргэн, мөн өөр чиглэлийн нислэгээс хоёр иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан юм. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д найман иргэн тусгаарлагдсан байгаагаас тэдний долоо нь БНСУ-ын Тэгү хотоос агаарын тээврээр ирсэн зорчигчид юм.
О.Гоо-Оюун