БНСУ-ААС ИРЭЭД ШУУД ХӨДӨӨ ЯВСАН ИРГЭД ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА

2020-02-24  

Эрүүл мэндийн яамнаас  өдөр бүр коронавирүсийн  талаарх цаг үеийн мэдээллийг өгч байгаа юм. Өнөөдрийн мэдээллийн онцлох зүйл нь ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга  Д.Нарангэрэлийн мэдэгдэл байсан юм. Тэрбээр “Өчигдрөөс хойш дэлхийн 29 оронд уг вирүс тархаад  байна. Ялангуяа БНСУ-ын Тэгү хотод вирүсийн тархалт хурдацтай өсөөд байна. БНСУ онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоох хязгаарлалтын арга хэмжээг шуурхай авч эхлээд байна. Тус улсын зүгээс хууль ёсны  ба харласан байдалтай амьдарч буй иргэдийг ҮНЭГҮЙ үйлчилнэ гэдгээ мэдэгдсэн. Харин манай улсын хувьд  өдөрт 600-1000 орчим иргэд гаднаас агаарын тээврээр ирж байгаа.  БНСУ-аас ирсэн зарим иргэд бидний зааврыг дагахгүй, шууд хөдөө явах, айл хэсэх үйлдлүүд хийсээр байгаа нь эрсдэл дагуулж байна. Хаягаа тодорхой хэлээгүй иргэд ч байна. Хамгийн ноцтой нь, сүүлийн өдрүүдэд яг хаанаас халдвар авсан нь мэдэгдэхгүй гэнэтийн тархалт нэмэгдээд байна. Бид хоёр сар гаруй хугацаанд хичээж ажилласны үр дүнд халдварыг барьж байгаа ч цаашдаа иргэд хичээх хэрэгтэй байна. Аюулын харангын дунд ажиллаж байгааг онцгойлон анхааръя” гэсэн юм. Мөн мэдээллийн үеэр ЭМЯ-наас “БНСУ-аас өчигдөр ирсэн 17 иргэнийг  ХӨСҮТ-д аваачилгүйгээр түр тусгаарлах хэмжээ авсан” гэсэн мэдээлэл өглөө.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?