БНСУ-ийн НӨХЦӨЛ БАЙДАЛ ОЛОН УЛСАД ОНЦ АЮУЛ ҮҮСГЭЖ БАЙНА

2020-02-24  

Шинээр Сөүл хотод 3, Бусан хотод 2, Дэгү хотод 131, Гуанжу хотод 1, Кёнги мужид 10, Умард Гёнсан мужид 11, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 161 тохиолдлын 129 нь Дэгү хотын Шинчөнжи христийн сүмээс халдвар авсан ба үлдсэн 32 тохиолдлын халдварын шалтгааныг тодруулж байна. Ингэснээр БНСУ-ын  хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 161-ээр нэмэгдэж нийт 763-д хүрсэн байна.

Одоогийн байдлаар 27852 (+2275) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 19127 (+1607) иргэний хариу сөрөг гарч, 8725 (+668) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 18 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 (+2) иргэн нас барсан. Одоогоор 738 (+159) иргэн тусгаарлагдсан байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Нэгдсэн удирдлагын төвийг БНСУ-ын Ерөнхий сайд тэргүүлж, дараах чиглэлүүдээр арга хэмжээ авахаар болсон байна. 

Дээрх нөхцөл байдал нь олон улсад онц аюул үүсгэж байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн /2020.02.24/ байдлаар 15 улс орон БНСУ-ын иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргажээ. 

 

О.Гоо-Оюун 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?