ИРАН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДЫН ХАРИУ ЭЕРЭГ ГАРЧЭЭ

2020-02-26  

 

 25ны өдрийн байдлаар Иран улсад Коронавирусын халдвараар  95 хүн халдварлаж 15 хүн нас барсан талаар дотоотын эх сурвалж мэдээллээ. 

 Халдвартай хүмүүсийн тоонд тус улсын эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрээр энэ даваа гараг хэвлэлийн бага хурал хийж байхдаа хөлсөө байн байн арчиж байсан бөгөөд түүний биеийн байдал тааруу байсны улмаас мягмар гараг шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна. 

Ираж Харирчи өөрийн Твиттер хуудаснаа видео бичлэг хийн "Миний бие Коронавиусын халдвар авсан нь тогтоогдсон, Надад өчигдөр энэ вирусын шинж тэмдэг илэрсний дагуу шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан. Түүнээс хойш би өөрийг тусгаарлаж байсан, Эцсийн хариу мөн л эерэг гарсан. Удахгүй эмчилгээгээ хийж эхэлнэ. Бие маань жаахан сульдаж, халуурч байна гэхдээ байдал тийм хүнд биш байна, Удахгүй эдгэрнэ гэж найдаж байна. Бид энэхүү вирустэй дараагийн хэдэн долоо хоног эрчимтэй тэмцэх шаардлага гарч байна, Би сэтгэл зүрхнээсээ хэлье: Энэ аймшигт вирусыг бид ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. 

Эх сурвалж: BBC NEWS

 

Т.Оргил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?