ИТАЛИ, СОЛОНГОС, ИРАН УЛС НЬ ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ УЛС ОРНУУДЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2020-02-26  

 Дээрх гурван улсаас коронавирус дамжиж дэлгэрч буй учир Итали, Солонгос, Иран улс руу зорчихгүй байхыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зѳвлѳж байна. Италид 320 хүн тус ѳвчний халдвар авч, 11 нь нас барсан. Итали улсын хойд хэсэгт орших Ломбарди, Венето хотод зорчсон жуулчид Австри бол Канарын арал руу коронавирусыг тээж очсон нь нотлогдсон. Иранд 95 хүн ѳвчилж, 15 нь нас барсан. Ѳмнѳд Солонгост энэ ѳвчин маш эрчтэйгээр дэгдэж, 1146 хүн ѳвчилж, 11 хүн нас бараад байгаа нь дэлхий нийтийг түгшээж байна. Иран улс бодит үнэнийг нууж, дарж байна ч гэж АНУ үзэж, үнэнийг ил тод болгохыг шаардлаа. Оросын Иргэдийн Эрх ашгийг хамгаалах байгууллагын зүгээс дээрхи гурван улсад зорчихгүй байхыг иргэддээ уриаллаа. Харин Монгол улсын хувьд Монгол-Солонгосын онгоцны нислэгийг тодорхой бус хугацаагаар цуцаллаа..

Ц.ЭБЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?