ЭНЭТХЭГ УЛС ДОНАЛД ТРАМПЫГ ЦУСТ МӨРГӨЛДӨӨНӨӨР УГТАВ

2020-02-26  

АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногийн эхээр Энэтхэг улсад албан айлчлалаа эхлүүлсэн билээ.

Энэтхэгийн эрх баригчдын баталсан иргэншил олгох хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн бүтэн сайн өдөр эхэлсэн бол энэхүү эсэргүүцэл сүүлдээ ХИНДҮ, МУСЛИМ хоёр шашин хоорондын мөргөлдөөн болж хувирсан байна. Одоогийн байдлаар мөргөлдөөнөөс болж нийт 13 хүн нас барж 150 хүн гэмтэл авсан байна. Мөргөлдөөн Шинэ Дели хотын зүүн хойд хэсэгт буюу АНУ-н ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэг улсын эрх баригчид, бизнесмэнүүдтэй уулзаж байгаа газраас 18 км-н зайд болсон байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч ерөнхийлөгч Доналд Трампаас мөргөлдөөний талаар асуухад "Энэтхэг улсын эрх баригчдын мэдэх асуудал" гэж хариу өгчээ. 

BBC агентлагын сэтгүүлч Дели хотын зүүн хойд хэсэгт ХИНДҮ шашин үзэлтнүүд чулуу нүүлгэн, "Урвагчийг бууд" гэсэн бичигтэй лоозон барьсан байхыг харсан гэж мэдээлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?