АВСТРИ, ШВЕД, ХОРВАТ УЛСАД КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

2020-02-26  

Өнөөдөр буюу 2 сарын 26 өдөр Австри, Хорват, Швед улсуудад шинэ коронавирусын анхны тохиолдлууд бүртгэгдлээ. Эдгээр халдвар авсан хүмүүс нь бүгд ойрын хугацаанд Итали улсад зорчсон хүмүүс байжээ. 

Үүнээс гадна Өмнөд америкт Бразил иргэн, Хойд Африкт Алжир улсын иргэдээс халдвар илэрсэн бөгөөд хоёул Итали улсад зорчоод ирсэн байжээ.  

Итали улсад шинэ коронавирус ойрын хэд хоногт эрчимтэй тархаж 300 гаруй хүн халдварлаж 11 хүн  нас барсан хэдий ч 25-ны өдөр Франц Герман Итали улсын эрүүл мэнлийн яамдын сайдууд болон Европын холбооны төлөөлөгчид хуралдан Итали улсын хилийг хаахгүй байх шийдвэрт хүрсэн байна. Австрид халдвар илэрсэн хоёр хүн Итали улсын хосууд байсан бөгөөд тэдний ажиллаж байсан зочид буудлыг битүүлжилсэн байна.

БНХАУ-с гадна ИТАЛИ, БНСУ, ИРАН улс нь тархалт хамгийн их байгаа гурван улс юм. 

ЭХ СУРВАЛЖ: BBC агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?