Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа.
Захирамжид:
-Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хориглох
-Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох
-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны өдөр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
-Шинэ коронавирусний халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах
- Ресторан, пабын үйл ажиллагааг 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.