ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТҮР ЗОГСООХ ЗАХИРАМЖ ГАРСАН БАЙНА

2020-02-27  

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223  тоот захирамж гарлаа.

Захирамжид: 

-Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хөдөлгөөнийг 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хориглох

-Нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох

-Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны өдөр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх

-Шинэ коронавирусний халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах

- Ресторан, пабын үйл ажиллагааг 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?