ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 6 ХҮНИЙ АМЬ ЭРСДЖЭЭ

2020-02-27  

Тээврийн цагдаагийн албанд сар шинийн баярын өдрүүдэд  527 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь хохирчээ. 

Тодруулбал, битүүн буюу энэ сарын 23-ны 11 цагт 11.00 цагийн орчимд Өвархангай аймгийн  Өлзийт сумын нэгдүгээр багын нутаг “Баянхошуу” гэх газар "Toyota-Prius-10" загварын тээврийн хэрэгсэл онхолдож 22 настай жолоочийн амь хохирчээ. Мөн тухайн өдрийн 12 цагт Дорнод аймагт "ММС-L200" загварын тээврийн хэрэгсэл ухрахдаа хоёр настай охиныг мөргөж, амийг нь хохироожээ. Үүнээс гадна энэ сарын 25-ны 20.00 цагийн орчид Дорнод аймгийн Баян-Уул суманд "KIA-Fronteir" загварын ачааны машин ухрахдаа 5 настай хүүг дайрч амийг нь хохироосон байна. Түүнчлэн, энэ сарын 26-нд 08.10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн нутагт "Нyundai-Porter" загварын ачааны машин ухрахдаа 45 настай эрэгтэйг дайрч амийг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Нийслэлд баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн бэртэж, хоёр хүний амь хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 24-ны 21.10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11 дүгээр гудамжинд загвар, улсын дугаар тодорхойгүй автомашин 41 настай эрэгтэйг мөргөж хэргийн газрыг орхиж явсан бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж жолоочийг саатуулжээ. Тухайн мөргүүлсэн иргэн нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан байна. Мөн энэ сарын 25-ны 14.32 цагт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын гудамжинд "Jeep wrangler" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, 28 настай жолооч амиа алджээ. Сар шинийн өдрүүдэд согтуугаар жолоо барьж осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн. Ноднингийн цагаан сартай харьцуулахад дуудлага 72.3 хувь, бүртгэсэн зам тээврийн осол, хэрэг 33.9 хувь, хүний амь хохирсон осол 38.4 хувь, бэртэгж гэмтсэн хүн 92.1 хувиар багассан байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 6 САРААР ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭР ЗӨВ ҮҮ?